Онцлох ишлэл |
|
"Өгөөжийн муруйн эргэсэн байгаа нь зах зээл дэх богино хугацааны тодорхойгүй байдал урт хугацаанаас илүү байгааг илэрхийлж, АНУ-ын эдийн засагт хямрал тохиож болзошгүйн нэг дохио болоод байна. " -С.Зоригт Ти Ди Би Секьюритис ҮЦК Зах зээлийн шинжээч |
|
|
|
Онцлох шинжилгээ |
|
АНУ-ын Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөжийн муруй эргэсэн байгаа бөгөөд 2 болон 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийн эргэсэн муруйн зөрүү 2000 оноос хойших хамгийн өргөн хэмжээндээ очсон үзүүлэлт болоод байна. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.) |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
|
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: 2022 оны 7-р сарын 4-ний өдрөөс 8-ны өдрүүдэд Монгол улсын хувьцааны зах зээл өөрчлөлт багатай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Бирж (МХБ) дээр нийт 1.3 тэрбум төгрөгийн хувьцааны энгийн арилжаа хийгдэж, Топ 20 индекс 33,175.48 нэгжид хүрч 0.75%-аар өссөн. /Жич: Өнгөрөгч 7 хоног нь бүх нийтийн амралтын өдөр байсан тул 7-р сарын 4-ний өдрөөс 8-ны өдрүүдийн тоон мэдээг ашиглав./
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт инфляцын түвшний хүлээлт болон томоохон компаниудын 2 улирлын борлуулалтын орлогын хүлээлттэй холбоотой савлагаа ихтэй байлаа. Технологийн салбарын хувьцаанууд өсөлттэй байсан бөгөөд үүнд "Apple" компанийн хувьцааны өсөлт голлох нөлөөг үзүүлсэн. Газрын тосны үнэ ОХУ болон Украин улс хоорондын дайны өмнөх үеэс илүү унасантай холбоотой энергийн салбарын хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт бууралттай байсан.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Төв банкнуудын бодлогын хүүгийн өсөлт болон дэлхийн эдийн засгийн хямралын хүлээлттэй холбоотой Европын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, "STOXX Europe 600" 0.80%, Germany’s DAX Index 1.16%, "Italy’s FTSE MIB" 3.86%, "UK’s FTSE 100 Index" 0.52% тус тус буурсан.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. "Nikkei 225 Index" 1.02%, "TOPIX Index" 0.27%-ийн тус тусын өсөлтийг үзүүлсэн. Японы Төв банкны ерөнхийлөгч мөнгөний тэлэх бодлого баримтлах өөрийн шийдвэрийг дахин илэрхийлж, шаардлагатай бол мөнгөний тэлэх бодлогын нэмэлт алхмуудыг хийхээс буцахгүй болохыг мэдэгдсэн.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын хувьцааны зах зээл 2-р улирлын тус улсын эдийн засгийн өсөлтийн удаашрал, үл хөдлөх болон банкны салбарын сөрөг нөлөөлөлтэй (Ипотекийн зээлийн төлөлт багасаж буй нь тус салбаруудад сөргөөр нөлөөлсөн) холбоотой өнгөрөгч 7 хоногт бууралттай байлаа. "Shanghai Composite Index" 3.8%, "CSI 300 Index" 4.1% тус тус буурсан. |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
|
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3,181 ширхэг бондыг нийт 960.55 сая төгрөгөөр өнгөрөгч 7 хоногт арилжаалсан.
БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ: Биржийн бус зах зээлийн 2022 оны 07-р сарын 04-ны өдрөөс 07-р сарын 08-ны өдрийн хооронд төгрөгийн 29 өрийн хэрэгслийн 206,764 ширхэг үнэт цаас, нийт 56,251,817,619 төгрөгөөр арилжаалагдлаа. Үүнээс анхдагч зах зээлд 13 өрийн хэрэгслийн 187,080 ширхэг үнэт цаас арилжаалагдаж, 51,306,793,160 төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлжээ. Хоёрдогч зах зээлд 16 өрийн хэрэгслийн нийт 19,684 ширхэг үнэт цаасны 4,945,024,459.29 төгрөгийн арилжаа явагдсан байна. Мөн хоёрдогч зах зээлд ам долларын бонд 38 ширхэг, 3,804 ам.доллараар арилжаалагдлаа.
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ: Бодлогын хүүгийн өсгөх хүлээлт зах зээлд багассантай холбоотой Евро бүсийн бондын өгөөж буурсан.(ИБНВУ-ын ЗГҮЦ-ны өгөөж Евро бүсийн бондын өгөөжийн өргөнөөр илэрхийлдэг.) |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
|
|
ҮСХ: ИРГЭДИЙН АМЬЖИРГААНЫ ӨРТӨГ 10 ХУВИАР ӨСӨХӨД ЯДУУРЛЫН ТҮВШИН 34.3 ХУВЬД ХҮРЭХ ЭРСДЭЛТЭЙ |
2022.06.30 |
Дэлхийн банк болон Засгийн газрын хамтарсан тооцооллоор иргэдийн амьжиргааны өртөг 10 хувиар өсөхөд ядуурлын түвшин 34.3 хувь хүрч, 211 мянган хүн ядуусын эгнээнд шилжих эрсдэлтэй гэж үзсэн байна. |
Дэлгэрэнгүй |
|
RESEARCH AFFILIATES: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТАД БЭЛТГЭХ ХЭРЭГТЭЙ |
2022.06.30 |
"АНУ-ын Холбооны Нөөцийн банк хангалттай хурдан арга хэмжээ аваагүй нь эдийн засгийн өсөлтийг удаашруулах эхлэл тавьсан" гэж “Research Affiliates”-ийн шинжээчид анхааруулж байна. |
Дэлгэрэнгүй |
|
БНСУ-ЫН ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ ЭРС ӨСӨЖ, СҮҮЛИЙН 10 ЖИЛ ДЭЭД ТҮВШИНД ХҮРЭВ |
2022.06.30 |
Зургаадугаар сард БНСУ-ын инфляцын хүлээлт эрс өсөж, сүүлийн 10 жилийн дээд түвшинд хүрлээ. |
Дэлгэрэнгүй |
|
|
|
Хувьцаат компанийн мэдээ |
|
|
"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН НЭМЭЛТ ХУВЬЦААНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ |
2022.07.08 |
Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/2783 тоот тушаалаар "Инвескор ББСБ" ХК-ийн нийтэд санал болгон гаргасан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр эхлүүллээ. |
Дэлгэрэнгүй |
ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН АНГИЛАЛ ШИНЭЧЛЭГДЛЭЭ |
2022.07.07 |
Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/79 тоот тушаалаар "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-д бүртгэлтэй хувьцаат компаниудын 2021, 2022 оны үзүүлэлтийг харгалзан үнэт цаасны ангиллыг шинэчлэн тогтоолоо. |
Дэлгэрэнгүй |
|
|
|
|